12. Иехошафат—ЭЗЭНий үг түүнтэй хамт билээ гэжээ. Ингээд Израилийн хаан, Иехошафат болон Едомын хаад түүн уруу очив.
13. Елиша Израилийн хаанд—Би чамтай юугаараа холбоотой билээ? Чи эцгийнхээ эш үзүүлэгчид болон эхийнхээ эш үзүүлэгчид уруу яв гэв. Израилийн хаан түүнд—Үгүй, учир нь ЭЗЭН энэ гурван хааныг Моабын гарт өгөхөөр дуудсан юм гэв.
14. Елиша—Миний өмнө нь зогсдог түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би Иудагийн хаан Иехошафатын оршихуйг хүндлээгүй бол би чам уруу харах ч үгүй, чамайг харах ч үгүй байхсан.
15. Харин одоо надад чавхдаст хөгжим тоглодог хүнийг авчир гэв. Өнөөх хөгжимчин тоглож эхлэхэд ЭЗЭНий мутар Елишагийн дээр ирэв.
16. Тэр—ЭЗЭН айлдахдаа “Энэ хөндийг суваг шуудуугаар дүүргэгтүн” гэв.
17. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар салхийг харахгүй, бороог ч үзэхгүй. Гэсэн ч та нар болон та нарын мал сүрэг, та нарын амьтад уухын тулд тэр хөндий усаар дүүрнэ.