Хаадын Дэд 3:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Харин Иехошафат—Өөрөөр нь дамжуулан бид ЭЗЭНээс асууж болохоор ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? гэв. Израилийн хааны зарц нарын нэг нь хариулж,—Шафатын хүү Елиша энд байна. Тэр Елиагийн гар дээр ус асгадаг байсан гэв.

12. Иехошафат—ЭЗЭНий үг түүнтэй хамт билээ гэжээ. Ингээд Израилийн хаан, Иехошафат болон Едомын хаад түүн уруу очив.

13. Елиша Израилийн хаанд—Би чамтай юугаараа холбоотой билээ? Чи эцгийнхээ эш үзүүлэгчид болон эхийнхээ эш үзүүлэгчид уруу яв гэв. Израилийн хаан түүнд—Үгүй, учир нь ЭЗЭН энэ гурван хааныг Моабын гарт өгөхөөр дуудсан юм гэв.

14. Елиша—Миний өмнө нь зогсдог түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би Иудагийн хаан Иехошафатын оршихуйг хүндлээгүй бол би чам уруу харах ч үгүй, чамайг харах ч үгүй байхсан.

15. Харин одоо надад чавхдаст хөгжим тоглодог хүнийг авчир гэв. Өнөөх хөгжимчин тоглож эхлэхэд ЭЗЭНий мутар Елишагийн дээр ирэв.

Хаадын Дэд 3