Хаадын Дэд 19:5-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв.

6. Исаиа тэдэнд—Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН ийн айлдаж байна «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс болж бүү айгтун.

7. Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гээрэй гэж хэлжээ.

8. Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаанд Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.

Хаадын Дэд 19