Исаиа 66:3-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Үхэр алдаг хүн алуурчинтай адил,хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил,идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт,үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм.Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг

4. түүнчлэн Би ч тэдэнд шийтгэлийг сонгож,айдаг юмсыг нь тэдний дээр авчирна.Яагаад гэвэл Би дуудсан боловч, хэн ч хариулаагүй.Би айлдсан боловч хэн ч чих тавиагүй.Тэд Миний өмнө мууг үйлдэж,Миний хүсээгүйг сонгосон”.

5. ЭЗЭНий үгэнд чичрэгчид ээ.Түүний үгийг сонсогтун.“Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг,хавчдаг ах дүүс чинь«ЭЗЭН алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан» гэцгээв.Гэвч тэд ичих болно.

6. Хотоос гарах их шуугиант дуу,сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхааавах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм.

7. Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө.Тэр зовоогүй атлаа хүү төрүүлэв.

8. Хэн ийм юм сонссон бэ?Хэн ийм юм үзсэн бэ?Ганц өдөрт газар бий болж чадах уу?Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу?Сион дуншиж эхэлмэгц, тэр эмэгтэй мөн хөвгүүдээ төрүүлэв.

9. Би амсар дээр нь авчраад төрүүлэхгүй байх уу?” гэж ЭЗЭН айлдаж байна.“Эсвэл төрөлтийг өгөгч Би умайг хаах уу?” гэж чиний Бурхан айлдаж байна.

10. “Иерусалимыг хайрлагчид бүгдээрээ түүнтэй баясан цэнгэгтүн.Түүний төлөө гашуудагсад бүгдээрээ түүнтэй хамт агуу ихээр баясан жаргагтун.

11. Учир нь чи түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадна.Чи хөхөж элбэг хангалуун энгэрт нь баярлана”.

12. Учир нь ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Үзэгтүн. Би түүнд гол мэт энх амгаланг өгч,үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно.Та нарыг тэжээж, гар дээрээ өргөн, өвдөг дээрээ энхрийлнэ.

13. Эх нь хүүгээ тайвшруулдаг шигБи та нарыг тайвшруулна.Та нар Иерусалимд тайвшрах болно”.

14. Үүнийг үзээд та нарын зүрх баясаж,та нарын яс шинэхэн өвс мэт цэцэглэнэ.ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ.Харин Тэр дайснуудаа зэвүүцнэ.

15. Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахааргал дотор ЭЗЭН ирэх болно.Түүний тэрэгнүүд хуй салхи мэт ажээ.

16. Учир нь ЭЗЭН галаар хийгээд Өөрийн илдээр бүх махан биеийн дээр шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ.Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.

Исаиа 66