1. Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл,Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн.
2. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт,ус буцалгадаг гал адилӨөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулдӨөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.
3. Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед,Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.
4. Өөрийг нь итгэн хүлээгч нэгний төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг эртнээс нааш тэд сонсоогүй,чихээрээ сонсоогүй бөгөөд нэг ч нүд хараагүй.
5. Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч,Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг.Үзэгтүн, бид нүгэл үйлдэж,үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан.Бид аврагдах болов уу?