Исаиа 60:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Би чамд зэсийн оронд алт,төмрийн оронд мөнгө,модны оронд зэс,чулууны оронд төмөр авчирч,чиний төр баригчдыг амар амгалан болгон,чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно.

18. Чиний нутагт хүчирхийлэл,хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй.Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал,дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.

19. Үүнээс хойш өдрөөр нар чиний гэрэл байхаа больж,сарны туяа ч чамайг гийгүүлэхээ болино.Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж,чиний Бурхан чиний алдар болно.

20. Хойшид чиний нар шингэхгүй,сар чинь хавиргалахгүй.Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж,чиний гашуудлын өдрүүд төгсөнө.

21. Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж,газрыг мөнхөд эзэмшинэ.Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир,Миний мутрын бүтээл юм.

Исаиа 60