8. Чи хаалга хатавчны ард тэмдэг тавьсан.Үнэндээ Надаас алслан холдсон чи биеэ нүцгэлсэн.Дээш гарч, ороо өргөсгөн,өөрийнхөө төлөө тэдэнтэй тохиролцон,тэдний оронд дурлан,нүцгэн биеийг нь харсан билээ.
9. Чи хаан уруу тостой очиж,үнэртнээ нэмэгдүүлсэн.Чи элчингүүдээ алс хол газар илгээн,Үхэгсдийн орон уруу буулгасан.
10. Замын уртад чи ядарсан боловч,“Найдлага тасарлаа” гэж хэлээгүй.Чи хүч тэнхээгээ сэргээн олсон учраас шантраагүй.
11. “Намайг зүрхэндээ хадгалж дурсалгүй,худал хэлж байхдаа чи хэнээс эмээж зовнисон бэ?Би удаан хугацааны турш чимээгүй байсан учраас чи Надаас эмээхгүй юу?
12. Би чиний зөв шударгыг болоод үйлсийг чинь тунхаглана.Гэвч тэдгээр нь чамд ашиггүй.