1. Бидний мэдээнд хэн итгэсэн бэ?ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?
2. Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт,хуурай газраас гарсан үндэс мэт ургасан.Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй.Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.
3. Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.Бид нүүрээ Түүнээс нуусан.Тэр үзэн ядагдаж,бид Түүнийг хүндэтгээгүй.