Исаиа 52:2-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа.Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун.

3. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг үнэгүй худалдсан байсан. Чамайг мөнгөгүйгээр аварна”.

4. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Миний ард түмэн анх Египет уруу амьдрахаар очсон. Дараа нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарлав.

5. Тиймээс одоо энд Надад юу байгаа вэ?” гэж ЭЗЭН айлдав. “Миний ард түмнийг шалтгаангүйгээр аваачсан нь харагдаж байна. Тэднийг захирч буй хүмүүс нь улилдан, бүх өдөржингөө Миний нэрийг үргэлж доромжилдог” гэж ЭЗЭН айлдав.

6. “Ийм учраас Миний ард түмэн Миний нэрийг мэдэх болно. Тийм учраас тэр өдөр «Би энд байна» гэж айлдагч нь Би юм”.

Исаиа 52