Исаиа 47:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэгээд чи «Би мөнхөд хатан хаан байх болно» гэж хэлээд,эдгээр зүйлсийг хайхарсангүй,үүнийг дурсан санасангүй.

8. Тэгвэл одоо амарлингуй суугаад,«Би байна, надаас өөр хэн ч байхгүй.Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй,хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж зүрхэндээ өгүүлэгч,тачаангуй нэгэн чи үүнийг сонсогтун.

9. Хүүхдээ алдах, бэлэвсрэхийн аль аль нь гэнэт нэг л өдөр чам дээр ирнэ.Чиний илбүүд, чиний ид шид хичнээн хүчтэй чэнэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.

10. Чи өөрийнхөө хилэнцэд найдан,«Хэн ч намайг үзэхгүй» гэж өгүүлсэн.Чиний мэргэн ухаан, мэдлэг чамайг төөрөгдүүлжээ.«Би байна, надаас өөр хэн ч байхгүй» гэж чи зүрхэндээ өгүүлсэн.

Исаиа 47