Исаиа 46:9-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун.Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй.Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.

10. Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж,хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн.“Миний зорилго хэрэгжинэ.Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ” гэж айлдаж байна.

11. Би дорно зүгээс махчин шувууг,алс холын орноос Түүний зорилгын хүнийг дуудна.Үнэхээр Би айлдсан.Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ.Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ.

12. Үнэн зөвөөс алс байгч,хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.

13. Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна.Энэ нь хол биш байна.Миний аврал удахгүй.Би Сионд авралыг соёрхож,Израильд Өөрийн алдрыг өгнө.

Исаиа 46