Исаиа 46:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бел бөхийж, Небо унана.Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна.Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.

2. Тэд бөхийж хамтдаа тонгойно.Тэд ачаагаа ч аварч чадсангүй,өөрсдөө ч олзлогдов.

3. Иаковын гэр ба Израилийн гэрээс үлдэгсэд бүгд сонсогтун.Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн,Надаар төрсөн.

4. Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна.Та нарын үс буурал болсон ч Би тээх болно.Би хийсэн, Би авч явна.Би тээж, аварна.

5. Намайг та нар хэнтэй адилтгаж,хэнийг Надтай зэрэгцүүлэн зүйрлэж,өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ?

Исаиа 46