Исаиа 45:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Дэлхийг бүтээж,дээр нь хүнийг буй болгосон нь Би мөн.Би Өөрийн мутраараа тэнгэрийг дэлгээд,тэдний бүх эздийг нь томилов.

13. Би түүнийг үнэн зөвийн дотор босгон,бүх замыг нь тэгшилнэ.Тэр ямар ч хөлс,шагналгүйгээр Миний хотыг барьж,Миний хоригдлуудыг чөлөөтэй явуулна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав.

14. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Египетийн бүтээгдэхүүн,Кушийн наймаа,өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж,чинийх болно.Тэд чиний араас явж,гинжтэйгээ ирж,чамд бөхийн мөргөж,«Үнэхээр Бурхан чамтай хамт байна.Өөр байхгүй.Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ”.

15. Израилийн Бурхан Аврагч минь,үнэхээр Та Өөрийгөө нуудаг Бурхан юм.

16. Шүтээн хийдэг хүмүүс бүгд ичгүүрт орж,хамтдаа гутамшиг болно.

17. Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно.Та нар үүрд мөнх ичихгүй,гутамшиг болохгүй.

Исаиа 45