Исаиа 43:25-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй.

26. Надад сануулагтун.Өөрсдийн хэргээ хамтран шүүн хэлэлцье.Зөв гэдгээ батлахын тулд чи учир шалтгаанаа хэлэгтүн.

27. Чиний анхны эцэг нүгэл үйлдэж,чиний зуучлагч нар Миний эсрэг хилэнц үйлдэв.

28. Тийм учраас Би ариун газрын чинь тэргүүлэгчдийг бузарлаж,Иаковыг хараагдахаар,Израилийг дооглуулахаар өгнө”.

Исаиа 43