17. Тэр тэрэг ба морьд,их цэрэг ба хүчит эрийг гаргаж ирдэг.(Тэд хамтдаа тэнд хэвтэж, дахин босохгүй.Тэд зул мэт унтарч замхарна.)
18. «Урьдын юмыг бүү дурсагтун.Өнгөрсөн юмыг бүү бодогтун.
19. Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ.Одоо тэр нь бий болно.Та нар үүнийг мэдээгүй гэж үү?Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.
20. Хээрийн араатнууд, цөөвөр чоно,тэмээн хяруулууд Намайг алдаршуулна.Учир нь Би Өөрийнхөө сонгосон хүмүүсийг ундаалахын тулд зэлүүд нутагт ус өгч,цөлөөр гол урсгав.