Исаиа 39:2-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Хезекиа түүнд нь ихэд хөөрч, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн бүх зэр зэвсэг болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт, бүх эзэмшилд үлдсэнгүй.

3. Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж,—Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа—Тэд алс холын орон, Вавилоноос над уруу ирсэн гэж хариулав.

4. Исаиа—Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа—Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв.

5. Тэгэхэд Исаиа Хезекиад—Түмэн цэргийн ЭЗЭНий үгийг сонсогтун.

Исаиа 39