Исаиа 32:2-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Хүн бүр салхинаас хоргодох газар мэт,шуурганаас халхлах халхавч мэт,хуурай газрын усны суваг мэт,ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно.

3. Тэгээд хараатай хүмүүсийн нүд нь сохрохгүй,сонсох чихтэй нь сонсох болно.

4. Адгуу хүний зүрх мэдлэгийг ялган таньж,хэлгий хүний хэл нь тод ярих гэж яарна.

5. Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй,зальт этгээдийг өглөгч гэхгүй.

Исаиа 32