Исаиа 29:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Дараа нь чамайг доош буулгана.Чи газраас ярьж,чиний үг шороон дотроос бувтнах мэт сонсогдон,дуу хоолой чинь газраас гарах сүнсний дуу мэт байж,яриа чинь шорооноос шивнэх мэт байна.

5. Гэвч гэнэт нэгэн агшинд л чиний үй түмэн дайснууд нарийн тоос мэт болж,үй олон харгис хүмүүс хийсэн одох хальс, сүрэл мэт болно.

6. Түмэн цэргийн ЭЗЭН чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галаар шийтгэнэ.

7. Ариелын болон бэхлэлтийнх нь эсрэг байлдагч бүх үндэстний цугласан үй олон болон түүнийг зовоогчид нь зүүд мэт,шөнийн үзэгдэл мэт болох болно.

8. Өлссөн хүн идэж байна гэж зүүдлэвч,сэрэхэд сэтгэл нь цадаагүй байдаг.Цангасан хүн ууж байна гэж зүүдлэвч,сэрэхдээ тэр тамиргүй болж,сэтгэл нь ундаассан хэвээр байдаг.Үүнчлэн Сион уулын эсрэг байлдагч бүх үндэстний үй олон хүмүүс тийм болно.

Исаиа 29