10. Учир нь ЭЗЭН та нарын дээр гүн нойрны сүнсийг цутгаж,та нарын нүд буюу эш үзүүлэгчдийг хааж,та нарын тэргүүн буюу үзмэрчдийг бүтээв.
11. Зөгнөл нь бүхэлдээ та нарын хувьд лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан” гэж өгүүлнэ.
12. Дараа нь тэр номыг бичиг мэдэхгүй нэгэнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би уншиж мэдэхгүй” гэж хариулна.
13. Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон,уруулаараа Намайг хүндлэвч,зүрхээрээ Надаас хол байна.Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ.