15. ЭЗЭН минь, Та үндэстнийг олшруулж,үндэстнийг өсгөж, Та алдаршлаа.Газрын бүх хязгаарт Та хүрсэн.
16. ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн.Таны гэсгээлт тэдний дээр байхад тэд зөвхөн шивнэн залбирч л чадна.
17. Жирэмсэн эмэгтэй төрөхдөө зовон,өвдөх шаналлаасаа болж орилдог шигЭЗЭН минь бид Таны өмнө ийм л байсан.
18. Бид жирэмслэн, өвдсөн боловч салхи төрүүлж байгаа мэт байна.Бид дэлхийн төлөөх чөлөөлөлтийг гүйцээж чадсангүй.Ертөнцийн суугчид ч төрүүлсэнгүй.
19. Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно.Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун.Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ.Газар нь сүнс сүгүүдийг гаргана.