Исаиа 23:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тирийн тухай зөн.Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун!Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов.Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.

2. Эргийн оршин суугчид болон Сидоны наймаачид аа, чимээгүй байгтун.Танай элч нар тэнгисийг гатлан,

3. их усан дээр байсан.Тирийн орлого нь Шихорын үр тариа,Нилийн ургац бөгөөд тэрээр үндэстнүүдийн зах зээлийн газар байсан юм.

4. Сидон оо, далайн цайзууд аа. Ичигтүн гэж далай хэлнэ.“Би хүүхэд төрүүлэх гэж зовоогүй.Би хөвгүүдийг өсгөж, охидыг хүмүүжүүлээгүй” гэж өгүүлэв.

5. Египетэд мэдээ хүрмэгц, тэд Тирийн сургаас болж, ихэд гашуудна.

Исаиа 23