1. Кушийн голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа, харамсагтун.
2. Тэд тэнгисээр,усны мандал дээрх хулсан саванд элч нарыг илгээдэг.Шуурхай элч нар аа!Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмэн уруу,гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу явагтун.
3. Ертөнцийн оршин суугч, газар дээр амьдрагчта бүгд уулсын дээр туг босмогц үзэх болно,бүрээ үлээмэгц сонсох болно.
4. Иймээс “Би Өөрийн орших газраас гэрэл доторх гялалзсан халуун мэт,ургац хураах үеийн аагим халуун шиг,шүүдрийн үүл мэт тайван харж байх болно” гэж ЭЗЭН надад айлдав.