Исаиа 14:14-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Би үүлсийн орой дээр гарна.Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно» гэсэн.

15. Гэвч чи Үхэгсдийн орон уруу,нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана.

16. Чамайг харсан хүн бүр гайхан, мэлэрч«Дэлхийг донсолгон,хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү?

17. Ертөнцийг цөл мэт болгон,хотуудыг нь бусниулсан,хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ.

18. Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна.

19. Харин чи жигшигдсэн гишүү мэт,хөлд гишгэгдэх хүүр мэт,сэлмэнд сийчүүлж,нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав.

20. Чи газар нутгаа сүйтгэж,ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй.Бузар мууг үйлдэгчдийн үр удам дахин хэзээ ч дурсагдахгүй байх болтугай.

21. Эцгүүдийнх нь буруугаас болж хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн.Тэд босож, газрыг эзэмшиж,ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй”.

22. “Би тэдний эсрэг босно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна.

Исаиа 14