Исаиа 1:6-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга.Шахаагүй, боогоогүй,тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.

7. Та нарын газар эзгүйрч,та нарын хотууд галд шатаж,тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна.Харийнхнаар устгагдсан хоосрол.

8. Усан үзмийн талбай дахь нуувч,өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болонбүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов.

9. Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй болбид Содомтой адил болж,Гоморратай төстэй байцгаах байсан.

Исаиа 1