Исаиа 1:21-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Итгэмжит хот яаж янхан болсон бэ?Зөв шударгаар дүүрэн,энд үнэн зөв хоноглодог байсан атал,харин одоо алуурчдаар л дүүрчээ.

22. Чиний мөнгө хог болсон.Чиний дарс усаар шингэлэгдсэн.

23. Чиний ноёд бол бослого гаргагчид,хулгайчдын найзууд.Хүн бүр хахуульд дуртай бөгөөдшан харамж хөөцөлддөг.Тэд өнчнийг хамгаалдаггүй,бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй.

24. Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн,Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна.“Аяа,Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж,дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна.

25. Би бас мутраа чиний эсрэг эргүүлж,чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж,бүх хольцыг чинь зайлуулна.

Исаиа 1