Исаиа 1:12-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Та нар Миний өмнө үзэгдэхээр ирэхдээМиний хашааг дэвслэхийг хэн шаардсан бэ?

13. Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун.Утлага чинь Надад жигшүүртэй байна.Шинэ сар, амралтын өдөр,цугларалтын дуудлага болохбузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй.

14. Та нарын шинэ сарын баяр,тогтоосон найруудыг Би үзэн ядаж байна.Тэдгээр нь Надад дарамт болж,тэднийг үүрснээс болж Би ядарч байна.

15. Та нар гараа өргөх үед,Би та нараас мэлмийгээ нууна.Тийм ээ,та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй.Та нарын гар цусаар бялджээ.

16. Биесээ угаагтун.Өөрсдийгөө цэвэрлэ.Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул.Нүгэл хийхээ болигтун.

Исаиа 1