Иов 9:13-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Бурхан Өөрийн уураа буцаахгүй.Рахабын туслагч нар Түүний дор сөхөрдөг юм.

14. Тэгэхээр би Түүнд хэрхэн хариулж,Түүний өмнө үгсээ сонгох вэ?

15. Хэдийгээр би зөв байсан ч би хариулж чадахгүй байв.Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх байсан.

16. Хэрэв би дуудаж, Тэрээр надад хариулсан болминий дуу хоолойг Тэр сонссон гэдэгт би итгэж чадахгүй байсан.

17. Учир нь Тэр намайг шуургаар довтолж,шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.

18. Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрдөггүй,харин намайг уй гашуугаар дүүргэдэг.

19. Хэрэв хүчний талаар бол,харагтун, Тэрээр хүчит нэгэн юм!Хэрэв шударга ёсны талаар бол,хэн Түүнийг дуудаж чадах вэ?

Иов 9