Иов 8:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэд чамд сурган хэлж,өөрсдийн оюун санааны үгсийг гаргахгүй гэж үү?

11. Намаг байхгүй бол хулс ургаж чадах уу?Усгүйгээр зэгс ургаж чадах уу?

12. Тэр нь огтлогдоогүй, ногооноороо байхдаа чалив ургамлаас өмнө хатаж хорчийдог аж.

13. Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм.Бурхангүйчүүдийн найдвар мөхнө.

14. Тэдний найдвар хэврэг бөгөөдитгэл нь аалзны шүлсэн тор юм.

15. Тэрээр өөрийн гэрт найддаг боловч гэр нь тогтдоггүй.Тэрээр түүнээс зуурдаг боловч тэр нь даадаггүй.

16. Тэрээр наранд өтгөрөн ургаж,мөчрүүд нь цэцэрлэгээр нь тархдаг.

Иов 8