Иов 38:3-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Одоо хүн шиг ууц нуруугаа бүсэл.Учир нь Би чамаас асуух бөгөөдчи Надад заавар өг.

4. Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа?Хэрэв чамд ойлголт байгаа юм бол Надад хэлээч,

5. түүний хэмжүүрүүдийг хэн тогтоодог вэ?Чи мэддэгээс хойш. Надад хэл. Түүний дээр хэн зураас татсан бэ?

6. Юун дээр түүний сууриуд тогтсон бэ?Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ?

7. Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж,Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан.

8. Эсвэл хэвлийгээс оргилон гарахад ньхэн далайг хаалгаар хязгаарласан бэ?

9. Тэгэхэд Би үүлийг түүний хувцас,түнэр харанхуйг түүний өлгий болгож,

10. мөн түүнд хил тогтоож,хаалга түгжээг тавьж,

11. “Энэ хүртэл чи ирэгтүн,харин цаашилж болохгүй.Энд чиний бардам давалгаанууд зогсох болно” гэж Би айлдсан билээ.

12. Чи амьдралдаа өглөөд тушааж,үүрийн гэгээнд байрыг нь мэдүүлж байв уу?

Иов 38