1. Иов өөрийн нүдэнд шударга зөв байсан тул өнөөх гурван хүн түүнд хариулахаа больжээ.
2. Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елихугийн уур шатав. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм.
3. Иовын гурван нөхөр түүнийг буруутгаж байсан хэдий ч хариу хэлж чадахгүй байсан тул Елихугийн уур мөн тэдний эсрэг шатав.