Иов 30:10-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэд намайг үзэн ядаж, надаас дөлцгөөж,нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй аж.

11. Тэрээр Өөрийн нумын хөвчийг татаж,намайг зовоосон тул тэд миний өмнө хазааруудаа тайлан хаясан.

12. Баруун талд тэдний үрс дайрдаг.Тэд хөлийг минь түлхэж,миний эсрэг сүйрлийн замуудаа босгодог.

13. Тэд миний замыг эвдэж,миний сүйрлээс ашиг олдог.Хэн ч тэднийг хориглодоггүй ажээ.

14. Тэд өргөн цөмөрхийгөөр орох мэт ирж,шуурган дундаас тэд бөөнөөрөө давшиж байна.

Иов 30