Иов 30:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Гэтэл одоо надаас залуу тэдгээр нь намайг элэглэн дооглодог.Тэдний эцгүүдийг би хонь хариулдаг ноходтой ч адил үздэггүй байлаа.

2. Үнэндээ, тэдний гарын хүч надад ямар ашигтай юм бэ?Тэд хүч тэнхээгээ алдсан юм.

3. Тэд үгүйрэл, өлсгөлөнгөөр амьгүй байдаг.Тэд урьд нь эзгүйрэн хоосорсон хуурай газрыг хэмхэлдэг.

4. Тэд бутнуудын хажуугаас ногоо түүдэг бөгөөдарц модны үндэс тэдний хоол болдог.

5. Тэд олон түмнээс хөөгдсөн.Хүмүүс тэднийг хулгайч адил хашхиран туудаг.

6. Тиймээс тэд аймшигт хөндийнүүдэд,газрын болон хадны нүхнүүдэд амьдардаг.

7. Бутнуудын дунд тэд хашхиран орилдог.Халгайн доор тэд хамтдаа цугладаг.

8. Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.

9. Одоо би тэдний элэглэл,тэдний зүйрлэл ч болсон юм.

Иов 30