12. Хотоос хүмүүс ёолж,шархадсан хүмүүсийн сэтгэл хашхирч байна.Гэсэн ч Бурхан тэнэгүүдэд анхаарал тавьдаггүй.
13. Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ.Тэд гэрлийн замыг мэдэхийг ч,түүний жимээр явахыг ч хүсдэггүй.
14. Алуурчин үүрээр босдог.Тэрээр ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг бөгөөдшөнө нь хулгайч шиг байдаг.
15. Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн,“Намайг нэг ч нүд харахгүй” хэмээн нүүрээ тагладаг.
16. Харанхуйд тэд байшингуудыг ухаж,өдөр тэд өөрсдийгөө халхалж хаадаг.Тэд гэрлийг мэддэггүй юм.
17. Түүний хувьд өглөө түнэр харанхуйтай адил байдаг.Учир нь тэрээр түнэр харанхуйн аймшгуудтай танил билээ.
18. Тэд усны мандал дээр хөнгөн.Тэдний хувь газар дээр хараагдсан байдаг.Тэд усан үзмийн талбайнууд уруу зүглэдэггүй.