5. Түүний хариулах байсан үгсийг би сурч,Түүний надад айлдахыг сонсохсон.
6. Тэрээр хүч чадлын агуу байдлаараа надтай тэмцэлдэх байсан уу?Үгүй, Тэрээр заавал надад анхаарал тавихсан.
7. Тэгвэл шударга хэн боловч Түүнтэй мэтгэлцэхсэн.Би ч өөрийн Шүүгчээс мөнхөд чөлөөлөгдөхсөн.
8. Үзэгтүн, би урагш явдаг боловч Тэр алга,хойш явавч би Түүнийг олж чаддаггүй.
9. Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй.Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.
10. Гэвч Тэр миний замыг мэддэг.Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.
11. Түүний замаар хөл минь бат замнажБи Түүний замыг сахиж, хажуу тийш хазайсангүй.