Иов 22:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь теман хүн Елифаз хариулж,—

2. Хүн Бурханд ашиглагдахаар байж чадах уу?Эсвэл мэргэн хүн өөртөө ашигтай байж чадах уу?

3. Чи шударга байдаг гээд Төгс Хүчит Нэгэнд ямар нэгэн таалал өгөх үү?Эсвэл чи өөрийн замаа төгс болгодог гээд Түүнд ашиг өгөх үү?

4. Чиний хүндлэлээс болж Тэрээр чамайг зэмлэж,чиний эсрэг шүүлт явуулдаг юм гэж үү?

5. Чиний хар санаа үлэмж их,чиний гэм буруу төгсөшгүй бус уу?

6. Учир нь чи ах дүүсээсээ шалтгаангүйгээр барьцаа авч,хүмүүсийг нүцгэлсэн билээ.

7. Ядарсан хүнд чи уух ус өгөхгүй,өлссөн хүнээс талх харамласан.

8. Гэвч газар дэлхий хүчит хүнд харьяалагддаг бөгөөдалдар хүндтэй хүн энд оршин суудаг.

9. Чи бэлэвсэн эмэгтэйчүүдийг хоосон буцаасан бөгөөдөнчин хүүхдүүдийн хүч няцсан билээ.

10. Тиймээс урхиуд чамайг хүрээлж,гэнэтийн аймшиг чамайг түгшээдэг нь,

11. өө харанхуй, чи харж чадахгүй болохын тулд бөгөөдарвин их ус чамайг нөмөрдөг билээ.

12. Бурхан тэнгэрийн өндөрт байгаа бус уу?Алсын одод уруу хар, тэд ямар өндөр юм бэ!

13. Чи “Бурхан юу мэддэг билээ?Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?

14. Үүлс Түүний нуугдах газар тул Тэрээр харж чаддаггүй.Тэрээр тэнгэрийн тойрогт алхдаг” гэдэг.

15. Хорон муу хүмүүсийн явж өнгөрсөн эртний жимээр чи дагах уу?

16. Тэд цагаасаа өмнө авагдаж,тэдний сууриуд гол мөрнөөр угаагдаж устсан.

17. Тэд Бурханд “Биднээс холд!”,мөн “Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.

Иов 22