1. Тэгэхэд Иов хариулан—
2. Хэлэх үгийг минь анхааралтай сонсож,энэ нь та нарын тайвшрал болог.
3. Тэвчин байж намайг яриулцгаа.Тэгээд намайг ярьсны дараа та нар тохуурхацгааж болно.
4. Миний хувьд гэвэл, би хүнд гомдсон гэж үү?Яагаад би тэвчээргүй байж болохгүй юм бэ?
5. Над уруу харж, гайхан алмайрцгаан,гараа аман дээрээ тавь.
6. Би санахдаа ч хүртэл түгшсэн бөгөөдайдас хүйдэс бие махбодыг минь эзэмддэг.
7. Яагаад хорон муу хүмүүс амьдарч,цааш үргэлжлэн, бас маш хүчирхэг болж байна вэ?
8. Үр удмууд нь тэдний нүүрний өмнө тэдэнтэй хамт,мөн үр хүүхдүүд нь тэдний нүдний өмнө бэхэжсэн байна.
9. Тэдний гэр орнууд айдсаас ангид бөгөөдБурханы саваа ч тэдний дээр алга.
10. Тэдний бухнууд зогсолтгүй хээлтүүлж,үнээ мал нь ч зулбахгүй тугал гаргадаг юм.
11. Тэд бяцхан үрсээ сүрэг мал мэт гадагш гаргавал,тэдний үр хүүхдүүд нь ч үсрэн цовхчдог.