Иов 2:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өөр нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд Сатан бас ЭЗЭНий өмнө өөрийгөө үзүүлэхээр тэдний дунд ирэв.

2. ЭЗЭН Сатанд—Чи хаанаас ирэв? гэхэд, Сатан ЭЗЭНд хариулан,—Газар дэлхийгээр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв.

3. ЭЗЭН Сатанд—Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр нэг ч алга. Ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэрээр үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна гэв.

4. Сатан ЭЗЭНд хариулан—Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм.

5. Харин одоо Өөрийн мутраа сунгаж, түүний яс ба маханд хүргээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэв.

Иов 2