10. Тэд өөрсдийн амнуудаа над уруу ангайлгаж,зэвүүцлээр хацар дээр минь занчиж,миний эсрэг нэгдсэн билээ.
11. Бурхан намайг гажсан хүмүүсийн саварт өгч,хорон муу хүмүүсийн гарт тушаадаг.
12. Би тайван байсан боловч Тэрээр намайг хага цохиж,хүзүүн дээрээс минь зууран авч, намайг хэсэг болгон буталжээ.Тэрээр бас намайг Өөрийн бай болгожээ.
13. Түүний сумнууд намайг хүрээлдэг.Тэрээр бөөрийг минь өрөвдөлгүйгээр хоёр хуваадаг.Тэрээр цөсийг минь газарт асгадаг.
14. Тэрээр намайг ахин дахин сэглэдэг.Тэрээр дайчин мэт над уруу довтолдог.
15. Би арьсан дээгүүрээ таар оёж, эврээ шороонд шаав.
16. Уйлснаас болж нүүр минь улайж,зовхи минь гүн харлав.
17. Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөдзалбирал минь цэвэр билээ.
18. Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал,миний уйлах дуунд байх газар бүү үлдэг.
19. Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт,миний өмгөөлөгч өндөрт байна.
20. Найзууд минь намайг тохуурхагчид юм.Миний нүд Бурханд хандан уйлдаг.
21. Хүн хөршийнхөө төлөө гуйдгийн адил,Хэн нэгэн миний төлөө Бурханаас гуйдаг ч болоосой!
22. Учир нь хэдхэн жил өнгөрөн одох үед би эргэж ирдэггүй замаар явна.