Иов 15:3-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэрээр хэрэггүй яриа,эсвэл ашиг өгдөггүй үгсээр маргадаг байх ёстой юу?

4. Үнэндээ чи хүндэтгэлийг зайлуулж,Бурханы өмнөх бясалгалыг саатуулж байна.

5. Чиний гэм буруу амыг чинь сургадаг бөгөөдчи зальтны хэлийг сонгодог.

6. Би биш, өөрийн чинь ам чамайг буруутгадаг.Өөрийн чинь уруул чиний эсрэг гэрчилдэг.

7. Чи анхны хүн болон төрж,эсвэл толгодоос ч өмнө бүтээгдсэн үү?

8. Чи Бурханы нууц зөвлөгөөг сонссон бөгөөдмэргэн ухааныг өөрөөрөө хязгаарладаг уу?

9. Бидний мэддэггүй юуг чи мэддэг юм бэ?Эсвэл бидэнд байдаггүй юуг чи ойлгодог юм бэ?

10. Чиний эцгээс ч ахмад, буурал толгойтон болон өтөл настнуудын аль аль нь бидний дунд байна.

11. Бурханы тайтгарууллууд болоод чамд зөөлнөөр айлдсан үг нь ч хүртэлчамд чамлагдаж байгаа юм уу?

Иов 15