6. Миний эргэцүүллүүдийг сонсож,миний уруулын эсэргүүцлийг чагна.
7. Та нар Бурханы төлөө шударга бусыг,Түүний төлөө хуурмагийг ярих уу?
8. Та нар Түүнд тал засах уу?Та нар Бурханы төлөө тэмцэх үү?
9. Тэрээр та нарыг шалгах үед энэ чинь сайн болох уу?Эсвэл хүнийг хуурдаг шиг та нар Түүнийг хуурах уу?
10. Хэрэв та нар нууцаар тал засдаг бол,Тэр та нарыг заавал залруулна.
11. Түүний сүр хүч та нарыг айлгаж,Түүнээс айх явдал та нарт учрахгүй юу?
12. Та нарын цээжилсэн хэллэгүүд үнс адил бөгөөдта нарын хамгаалалтууд шавран хамгаалалтууд ажээ.
13. Миний өмнө дуугүй бай, намайг яриул.Дараа нь надад тохиолдох нь тохиолдог.
14. Яагаад би өөрийн махаа шүдэндээ зууж,амьдралаа өөрийн гартаа авах ёстой юм бэ?
15. Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно.Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно.
16. Энэ ч гэсэн миний аврал болно.Учир нь бурхангүй хүн Түүний оршихуйд ирж болдоггүй.
17. Миний үгсийг анхааралтай сонс.Хэлэх зүйл минь та нарын чихэнд байг.