Иов 13:21-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Өөрийн мутрыг надаас холдуулж,Өөрийн аймшгаар намайг бүү айлгаач.

22. Тэгээд дууд, би ч хариулна.Эсвэл намайг яриулаад, тэгээд надад хариул.

23. Миний гэм буруу болон нүглүүд хичнээн юм бэ?Миний тэрслэлт болон нүглийг надад мэдүүлээч.

24. Та юунд Өөрийн нүүрийг нууж,намайг Өөрийн дайсан хэмээн үзнэ вэ?

25. Та хийсэж буй навчийг айлгах уу?Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?

26. Та гашуун зүйлсийг миний эсрэг бичиж,залуу үеийн минь гэм бурууг надад өвлүүлдэг.

Иов 13