13. Гэтэл эдгээр зүйлсийг Та Өөрийн зүрхэнд хадгалжээ.Тэр зүйл Таны дотор байгааг би мэднэ.
14. Хэрэв би нүгэл үйлддэг бол,тэгвэл Та намайг ажиглан харж,миний гэм буруугаас намайг ангижруулахгүй байх байсан.
15. Хэрэв би хорон муу бол би золгүй еэ!Хэрэв би шударга зөв бол толгойгоо өндийлгөж зүрхлэдэггүй,ичгүүрээр дүүрсэн, зовлонгоо харсан, би.
16. Дээш өндийлгөсөн аваас Та намайг арслан шиг агнах байсан.Дахин Та Өөрийн хүч чадлыг миний эсрэг харуулах байсан.
17. Та Өөрийн гэрч нарыг миний эсрэг сэргээж,над уруу хандсан Өөрийн уураа ихэсгэдэг.Зовлон зүдгүүрийн цаана зовлон зүдгүүр л надтай хамт байна.
18. Тэгвэл юунд Та намайг хэвлийгээс гаргасан юм бэ?Би үхэж, хэний ч нүд намайг хараагүй байх нь яав даа!
19. Би огт байгаагүй мэтхэвлийгээс булш уруу оруулагдсан байх байсан.