15. Харин та нарын Бурхан ЭЗЭНий та нарт айлдсан бүх сайн үгс биелсэнтэй адил түүнчлэн Өөрийнхөө өгсөн сайхан нутгаас та бүгдийг устгатлаа ЭЗЭН та нарын дээр бүх аюулыг авчрах болно.
16. Та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очин үйлчилж, тэдэнд сөгдөн мөргөвөл, ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний та нарт өгсөн сайхан нутагт та нар удахгүй мөхөх болно гэв.