3. Хүнийг урьдаас төлөвлөлгүйгээр, санамсаргүйгээр алсан аливаа хүн тийшээ зугтаг. Тэдгээр хотууд нь цусан өшөө авагчдаас та нарыг хамгаалах хоргодох газар тань болог.
4. Эдгээр хотуудын нэг уруу зугтсан хүн хотын хаалганы үүдэнд зогсон, тэр хотын настангуудад өөрийн хэргийг ярих ба тэд түүнийг хотод оруулан, тэдний дунд амьдарч болох байрыг өгөх ёстой.
5. Хэрэв цусан өшөө авагч түүнийг нэхэн хөөвөл, хүн алсан уг хэрэгтнийг тэд түүний гарт өгөх ёсгүй. Учир нь тэр хөршөө урьдаас төлөвлөлгүйгээр алсан ба урьд нь ч түүнд хорсдоггүй байсан.