19. Ахса—Намайг ерөөгөөч. Та надад нэгэнт Негев дэх хуурай газрыг өгсөн тул усны эх булгийг ч мөн өгөөч гэлээ. Ийнхүү Калеб түүнд дээд болон доод эх булгуудыг өгөв.
20. Иудагийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь энэ билээ.
21. Негев дэх Едомын хилийг чиглэсэн Иудагийн овгийн хамгийн захын хотууд гэвэл Кабзеел, Едер, ба Иагур,
22. Кина, Димона, Адада,
23. Кедеш, Хазор ба Итнан,
24. Зиф, Телем ба Беалот,
25. Хазор-хадатта, Кериот-хезрон (энэ нь Хазор юм),
26. Амам, Шема ба Молада,
27. Хазар-гадда, Хешмон ба Бет-пелет,
28. Хазар-шуал, Беершеба ба Бизиотиа,
29. Баала, Иим ба Езем,
30. Елтолад, Хесил ба Хорма,
31. Зиклаг, Мадманна ба Сансанна,
32. Лебаот, Шилхим, Аин ба Риммон зэрэг бүгд хорин есөн хот, тосгодынхоо хамт байлаа.
33. Бэл газарт Ештаол, Зора ба Ашна,
34. Заноа, Ен-ганним, Таппуа ба Енам,
35. Иармут, Адуллам, Соко ба Азека,
36. Шаараим, Адитаим, Гедера болон Гедеротаим зэрэг арван дөрвөн хот нь тосгодынхоо хамт,
37. Зенан, Хадаша, Мигдал-гад,
38. Дилеан, Мизпе ба Иоктеел,
39. Лахиш, Бозкат ба Еглон,