Иона 1:8-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэд Ионад—Бидэнд одоо хэл! Бидний энэ гамшиг хэнээс болж байгаа вэ? Чи юу хийдэг хүн бэ? Чи хаанаас ирэв? Чиний улс орон аль вэ? Чи хаанахын ямар үндэстэн бэ? гэлцэв.

9. Иона тэдэнд—Би бол еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭНээс би эмээдэг юм гэв.

10. Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч, түүнд хандан—Чи яах гэж ингэв? гэжээ. Учир нь Иона өөрөө тэдэнд хэлсэн болохоор тэр хүмүүс түүнийг ЭЗЭНий оршихуйгаас зугтаж яваа гэдгийг мэдсэн байжээ.

11. Далайн шуурга улам хүчтэй болсон учир тэд түүнд—Далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна вэ? гэв.

12. Иона тэдэнд—Намайг барьж аваад, далай уруу хая. Тэгвэл далай та нарын төлөө намжина. Учир нь та нарын энэ хүчтэй шуурга надаас болж байгаа гэдгийг би мэднэ гэж хэлэв.

Иона 1