Иохан 9:5-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав.

6. Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, тэр хүний нүдийг шавраар шаваад,—

7. Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цөөрөмд угаа гэж хэлэхэд өнөөх хүн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ.

8. Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь—Энэ чинь суучихаад гуйлга гуйдаг нөгөө хүн биш үү? гэхэд

9. зарим нь—Тэр мөн байна гэцгээв. Бусад нь—Үгүй, түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө—Тэр чинь би байна гэж хэлэв.

10. Тэд түүнээс—Тэгвэл чиний нүд яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд

Иохан 9