41. Есүсийн үгнээс нь болж улам олон хүн итгэв.
42. Тэд мөнөөх эмэгтэйд—Одоо бид чиний ярьсанд биш, харин өөрсдөө сонсоод, энэ Нэгэн бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв.
43. Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ.
44. Учир нь эш үзүүлэгч нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчлэн харуулсан юм.
45. Есүсийг Галилд ирэхэд галилынхан Иерусалимд баяр дээр Түүний үйлдсэн бүхнийг харсан тул Түүнийг хүлээн авлаа. Учир нь тэд бас баярт очсон юм.