Иохан 18:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэгтэл Иудас цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин хүрч ирлээ.

4. Есүс Өөрт нь тулгарах энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд урагш гарч тэднээс—Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуув.

5. Тэд Түүнд—Назарын Есүсийг гэж хариулахад Есүс—Би байна гэв. Түүнийг барьж өгсөн Иудас ч мөн тэдэнтэй хамт зогсож байлаа.

6. Тэгээд Есүсийг “Би байна” гэж хэлэхэд хүмүүс ухарч газар унацгаав.

7. Есүс дахин—Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуусанд тэд—Назарын Есүсийг гэлээ.

8. Есүс—“Би байна” гэж Би та нарт хэлсэн. Хэрэв та нар Намайг эрж байгаа юм бол энэ хүмүүсийг явуул гэсэн нь

Иохан 18