Илчлэлт 5:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Сэнтийд Залрагчийн баруун мутарт дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном байхыг би үзэв.

2. Мөн—Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдвэл зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэр элчийг би харав.

3. Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй.

4. Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хүн нэг ч олдоогүй тул би ихэд уйлав.

5. Ахлагчдын нэг нь надад—Уйлахаа боль. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.

6. Тэгээд би сэнтий болоод дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээсэн Бурханы долоон Сүнс юм.

Илчлэлт 5